| Гайхахад ганц хором хэрэгтэй Гайхуулахыг бүтээхэд мянган жил хэрэгтэй. | Хорвоо дээр хамгийн их юм юу вэ? Орон зай Хамгийн хурдан юм юу вэ? Цаг хугацаа. | УЙЛАХ хэрэггүй, ИНЭЭХ хэрэггүй, ҮЗЭН ядах хэрэггүй, гагцхүү ОЙЛГОХ хэрэгтэй. | Сэтгэл доторхи тунадаснаасаа салахыг хүсч байна уу? Тэгвэл бүү буцалга. | Төгс төгөлдөр юм байхгүй гэж өөрийгөө бүү хаацайл. |хэлд орход хүнд хоёр жил хэрэгтэй Амаа хамхиж сурхад жаран жил хэрэгтэй. | Хөрөнгө баялгаас ямагт цатгалан сэтгэлгээ төрдөг Цатгалан хүнээс ямагт бүдүүлэг авир гардаг. | Сүүлд нь хааж дийлэхгүй хаалгаа хэзээ ч бүү онгойлго |
Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг

Хүсэл дууссан газар хүн өөрөө дуусдаг...гэж...айхтар онож хэлсэн байгаа биз. Хүн ямар ч хүсэл мөрөөдөлгүй бол амьдрал ямар ч утгагүй болох байх. Аливаа зүйл өрсөлдөөн тэмцэл дунд утга учиртай байдаг гэж би боддын. Миний бодол хүн болгоныхтой адил байх албагүй, хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй гэдэг дээ тиймээс таньд таалагдахгүй зарим нэгэн зүйл байвал уучилж өршөөгөөрэй. Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн амьдрал өөд тэмүүлэхдээ бид жаргалтай. Магадгүй хаа нэгтээ хэн нэгэн намайг хүлээн зогсож байгаа ч юм билүү. Эсвэл хэн нэгэн намайг гэнэт баярлуулах ч юм билүү. Багадаа би мөрөөдөх дуртай хүүхэд байж билээ ХОНГИЛДООН гэдэг кино үзсэнээсээ хойш жүжигчин болхыг, замын цагдаа дохиураа ийш тийш эргэлдүүлэн шүгэл үлээн зогсохыг хараад цагдаа, энгэрээ медалиар чимэн нулимс дуслуулан зогсох тамирчинг хараад тамирчин болхыг гээд зөндөө л мөрөөдөлтэй хүүхэд байж дээ. Одоо бодход тэднээсээ тэс өөр хүн болж өссөн байгаам шүү. Хүн болгон л мөрөөдөлтэй байдаг харин тэрхүү мөрөөдөлдөө хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй байх ёстой.  Заримдаа хүндхэн үед гэгээлэг зүйлийг мөрөөдөн түр ч атугай бэрхшээлээс ангижирах шиг л болдог. Тэхээр мөрөөдөл гэж хүнийг амьдрах итгэлтэй, зорилготой болгодог томоохон хүч юм болуу даа.

Заримдаа гудамжаар хөтлөлцөн алхах хосуудад би атаархдаг. Тэдэн шиг алхахыг би мөрөөддөг. Ажил мэргэжилдээ амжилт гарган шагнуулан зогсох найз нөхдөөрөө би бахархдаг. Тэдэн шигээ болхыг би хүсдэг, амьдралд алдаж эндсэн найз нартаа би урмын үг хайрладаг тэдний зүрхэнд мөрөөдлийн оч гийгүүлхийг би хичээдэг. Алдаа л биз ахиад сэргэнээ, эндээ л биз эргээд чи босноо анд минь. Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг юм шүү, залуусаа бие биедээ урмын үг харамгүй хайрлаж мөрөөдөл хүсэл нь унтарсан нэгэндээ гэрэл цацруулах инээмсэглэлийг урмын үгтэй нь хайрлацгаая.

Хэзээ нэгэн өдөр
Хэн нэгний гараас атган
Амьдралыг хамтдаа туулах үедээ
Амьдралын бал бурам шиг амтыг
Жижгээр биш томоор
Жинхэнэ утгаар нь мэдрээрэй залуусаа

Амьдрал бол жүжгийн тайз, тэрхүү жүжигт таньд ямар ч дүр ноогдож болно. Тэрхүү өөрт ноогдсон дүрээ яаж бүтээх нь гагцхүү таниас л шалтгаална.                                                           

                                                                                   Та бүхнийг хүндэтгэн ёсолсон: Нүүдэлчин

Сэтгэгдэлүүд:

1. NOMAD | 2008-12-02 13:54:09
урьд бичиж байсан бичлэгээ яагаад ч юм дахиад оруулмаар санагдаад оруулав.
2. АЯКО = Щ | 2008-12-02 14:00:10
Би бол Санаа зөв бол заяа түшинэ гэж хэлэх дуртай. Аливаа зүйлийг хүсэн мөрөөдөж түүндээ хүрэхээр тэмүүлж байвал биелэхгүй зүйл огт үгүй л гэж бодож явдийщдээ би
3. матар | 2008-12-02 14:08:46
heled yu gehev
4. Юки | 2008-12-02 14:12:21
Ааа чухамаа
5. mg8668 | 2008-12-02 14:15:00
хүнд урам хэрэгтэй, үг хэрэгтэй үе зөндөө гардаг /жишээ нь би заримдаа загнуулмаар л байдын гэх мэт/...
6. cd_cd | 2008-12-02 14:16:26
goy bichleg bolson bna.
7. bataa123 | 2008-12-02 14:24:52
чи ёстой гоё бичих юмаа
8. claus | 2008-12-02 14:28:13
энэ хубуун үнэн үгэ хэлэжэ.
9. *САЙХАН САНАА* | 2008-12-02 14:34:32
чи өөрөө чэн гудамжаар алхий гээл байхад гүй шүү гээл зугтаад л байсан биз дээ..
10. Anuira | 2008-12-02 14:54:12
Тийм байхаа. чи урьд нь бичиж байсан санагдаад байсан юмаа_ Үнэн шүү. Урмаар тэжээгдэж амьд явдаг юм шүү дээ хүн гэдэг чинь
11. dreamsilver (зочин) | 2008-12-02 15:11:53
husel muruudul hunii amedrald ih chuhal shuu,
12. NOMAD | 2008-12-02 15:33:29
санаа бүү худал чалчмой
13. erhtsas | 2008-12-02 15:47:34
Наад урамын үгийг чинь тэр гэрэл цацарсан инээмсэглэлтэй нь бэлэглэх гэж л дүү нь энэ хорвоо дээр мэндэлсэн юм шүү дээ. хэ хэ хэ

Агаа үнэн хэлжээ, хүн сайхан зүйлийг хүсэн мөрөөдөж, бас сайхан үгийг сонсож байж л эрч хүч урам зориг авч тэр хирээр өндөрт тэмүүлэн амьдардаг байх.
14. bolortaivan | 2008-12-02 15:56:34
yg minii sanaag gargasan bichleg b.na
15. freestyle529 | 2008-12-02 16:21:54
Би бол мөрөөдөл биелдэг гэдэгт итгэдэг.
Явж байгаа ая их сүртэй байна.
16. amidral gunigtai baina (зочин) | 2008-12-02 16:47:55
Хэзээ нэгэн өдөр
Хэн нэгний гараас атган
Амьдралыг хамтдаа туулах үедээ
Амьдралын бал бурам шиг амтыг
Жижгээр биш томоор
Жинхэнэ утгаар нь мэдрэHэ
gej bodoj bailaa. tegtel bi ter l husen huleej baij uchirsan huneeseee : Chi uheesei, cham shig hogiin urgamal ene delhii deer yah gej tordog bainaa gesen zovhon nadad zoruilsan aimshigtai ugiig sonsood hezee ch hend ch gomdoj baigaaguigeer gomdoj hezee ch uilj baigaaguigeeree uilj zurh min hezee ch ingej ovdoj baigaaguigeeree ovdood suuj bn daa gej. amidarlaa gej...,
17. hulan (зочин) | 2008-12-02 16:49:50
nadad ih taalagdlaa chi ih yhaalag yumaa dandaa goy goy yum bichij bgarai.amjilt he he
18. faul (зочин) | 2008-12-02 16:50:31
hi medeej xudulmurch gartai baix xeregtei baix
19. hulan (зочин) | 2008-12-02 16:52:05
zuvhun gedeg ugiig yag tohiroh gazar ni helj de te .mundag yumaa
20. hulan (зочин) | 2008-12-02 16:55:07
uur goy yrid ni bichij bsan bichleg bval taviarai.huleej baiya
21. Өвлийн өвөө anjigai | 2008-12-02 16:55:33
Номадаа миний найзын ажил тун сайхан бүтэмжтэй байх болноо. Хоёулаа өнөөх буяны ажилаа заавал хийнэ шүүү.
22. Гүзээ өвгөн | 2008-12-02 16:59:38
ene bol yag
23. hulan (зочин) | 2008-12-02 17:00:53
neeh goy yum yariad bj bhad dyndyyr ni tom har uul chavchaal orood ireh yumaa tegeed chi huneer uruvduuleh geed bga yumuu.
24. Nyamka | 2008-12-02 17:09:54
Заримдаа гудамжаар хөтлөлцөн алхах хосуудад би атаархдаг. Тэдэн шиг алхахыг би мөрөөддөг. Ажил мэргэжилдээ амжилт гарган шагнуулан зогсох найз нөхдөөрөө би бахархдаг. Тэдэн шигээ болхыг би хүсдэг, амьдралд алдаж эндсэн найз нартаа би урмын үг хайрладаг тэдний зүрхэнд мөрөөдлийн оч гийгүүлхийг би хичээдэг. Алдаа л биз ахиад сэргэнээ, эндээ л биз эргээд чи босноо анд минь. Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг юм шүү, залуусаа бие биедээ урмын үг харамгүй хайрлаж мөрөөдөл хүсэл нь унтарсан нэгэндээ гэрэл цацруулах инээмсэглэлийг урмын үгтэй нь хайрлацгаая.
Энэ номадын үг үү. Сайхан урам сэргээсэн нийтлэл байна. Андаа часд бас аз жаргал хүсэе.
25. Nyamka | 2008-12-02 17:11:11
Ойр ойрхон бичиж байгаач золиг минь хаха.
26. Жаргал | 2008-12-02 17:13:17
хэхэ урьд хормойгоороо хойд хормойгоо нөхөж аргалжийнаа
амьддаа бие биенээ хайрлацгаая өөөөө
27. NOMAD | 2008-12-02 17:14:45
хэ хэ ажлийн зав зай болж өхгүйм байна шүү дээ анд минь ямартаа ч баярлалаа
28. NOMAD | 2008-12-02 17:15:33
жаргал арай л далий ойлгосон бололтой хөө
29. Жаргал | 2008-12-02 17:28:10
тийм байнаа хөө
30. lkhagii (зочин) | 2008-12-02 17:58:05
vnen chvv and aa dem demendeee dees irchindee gej bie biedee yram ih uguh heregtei chvv
31. mon_rose | 2008-12-02 18:01:48
энийг чи өмнө нь нэг бичиж байсан бил үү,
32. ВАФЛЬ | 2008-12-02 18:10:23
дэмжижийнаа
33. NOMAD | 2008-12-02 18:10:30
тиймээ яагаад ч юм дахиад оруулмаар санагдаад тэгээд л тэр
34. urtayan (зочин) | 2008-12-02 18:14:06
tiim shuu khunii zurvaskhan bodson gegeen muruudul khurtel bielekh udur baidag um daa, ter tsagt chi burkhan baidag gedegt itgekh bolno ter burkhan n' chamd l gantsa sain saikhniig tsogts burdel bolokhiig setgeldee shivnen shivnen baidag aav eej tani gedegiig olj medekh bolno oo,
35. Сувдан эрэл | 2008-12-02 18:15:19
ӨӨ би бол нилээн том том юм мөрөөдөөл явдий шд. Санаж явахад бүтнэ дээ бүтээ л явж л байгаам чинь тэ
36. hehe (зочин) | 2008-12-02 21:14:19
unen hereg deeree chi hund urmiin ug hairladag umuu bichleg deeree neeg l ih uhaantai humuun
37. Болжмор | 2008-12-02 21:43:17
Хүсэл дууссан газар хүн өөрөө дуусна...
38. monjigo | 2008-12-03 01:11:00
Unen shuu...
39. zochin (зочин) | 2008-12-03 09:24:58
uneheer gegeeleg goy yum bichjee, magadgui ogloo ajildaa ireed dandaa iim gegeen saihan zuil unshij bval saihan yum shigee.bayrlalaa, minii setgel sanaa taivshirchihlaa... bayrlalaa
40. leo | 2008-12-03 09:39:09
тиймээ тэгэлгүй яахав... мөрөөддөггүй хүсдэггүй байсан бид хэн ч биш шүүдээ анддаа баярлалаа амжилт шүү
41. leo | 2008-12-03 09:39:46
хмм мартчихаж сайнуу хэ хэ
42. 4515 | 2008-12-06 13:04:33
Тэр шүлэг нь лаг гоёын маа...
43. dream | 2008-12-07 20:49:15
ee ta hani ijiltei boloogvi l bnuu?
hvsel moroodol duussan ved gj?? bi yu ch hvsdgvi shd teheer nadad yu ch bhku gsn vg
44. bolorka83 | 2008-12-07 23:13:03
husel moroodol duusna gejuu....
husel moroodold hyazgaar ugui ee..
amid baij l husej moroodnoo gej...
45. bolorka83 | 2008-12-07 23:13:22
husel moroodol duusna gejuu....
husel moroodold hyazgaar ugui ee..
amid baij l husej moroodnoo gej...
46. Comcast | 2008-12-09 05:51:07
Ezen hicheevel zaya hicheenee gedegch unen shuu. Minii eej chi uuriiguuu yrtiin harailtand orolcoj baina geed bod buh tamirchid hamag chadlaaraa temceend hicheedeg shig amidrald hamgaain deed husleeree charmaih yum bol erunhiilugch boldoggui yumaa gehed saihan amidraltai bolnoo gej eej maani dandaa heldeg yum daa . ter ch unen shuu.
47. cry (зочин) | 2008-12-11 01:00:03
chini bichsen buxen unen shuu.mash ix taalagdaj baina.
48. uka (зочин) | 2008-12-27 18:23:26
chinii bichsen bichleg taalagdlaa. chamaig harah gesen yum. iim zyil bichij baigaa hyn ymar hyn baigaa boloo l gej. minii mailryy zurgaa ywulaarai za yu. Amjilt hysie
49. Puj (зочин) | 2009-01-19 19:33:10
Duusna gej yug helj bna? Uhehiig uu tee?

Minii husel moroodol duustsan,guie yur ni ogt husel moroodol bgaagui gehuudee,tegsenchsen bi baigaal bhiin...

Tehleer duusdag gej uhehees arai l uur zuiliig helj bui bololtoi,tee Nomad-aa?
50. oogii (зочин) | 2009-11-07 14:39:09
der ursad bgaa vgnvdig hen gdeg hvn helsiin bol meddeg bol helj uguuch plz adminaa ndada nernvd ni ih heregtei bn dhvv plz

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

...

Create your own banner at mybannermaker.com!
Powered by BBlog