Гадаа усан бороо цутгана, хорвоо дэлхий нэг л дүнсгэр уйтгартай хаа нэг яарч сандралдан хурданн хурдан алхлан явах хүмүүс эгээ л үүрээ хайсан шоргоолж мэт, гадаа шалбааг энд тэндгүй тогтсон харагдана. гудамжний яг голд залуу хүүхэн 2 зогсох ажээ хүүхэн нь их л дурамжхан байгаа бололтой залуу нь түүний өмнө ямар нэгэн буруу зүйл хийсэн хүүхэд аятай аргадангуй зогсоно бас болоогүй залуу гартаа нэг ширхэг сарнай атгасан байх юм түүнийгээ их л нандигнангуй бороон дуслаас аль болох хамгаалан зогсоно миний харц өөрийн мэдэлгүй тэдэн дээр туссан байлаа цааш юу болох нь үнэндээ надад сонин байв хүүхэн нэлээн биерхүү бас их ихэмсэг агаад ялдам ажээ түүний байдлаас хархад залуу түүнд таалагддаггүй нь илт, залуу их л хичээнгүйлэн ямар нэг зүйл бувтнан зогсох нь сул дорой мөртлөө махруу бас өөрийн жижиг биендээ баймгуй шазруун юмаа тэд нэлээн зогссоний эцэст залуу хүүхэнд мөнөөх сарнайгаа өглөө хүүхэн хэсэг зогсож байснаа сарнайг нь авч шалбааг руу шидилчээд л хэнэг ч үгүй цааш алхан одох нь тэр....залуу түүний араас хэсэг харж зогссоноо цаахан нь харагдах пивний мухлаг руу явж орлоо.... харин миний харц шалбаагт хэвтэх сарнайн дээр туслаа эзэндээ гологдсон тэрхүү цэцэг өрөвдөлтэй. сарнай цэцэг хэдий гоё ч гэлээ эзэндээ гологдон хаягдах нь харамсалтай. нэг талаараа энэ цэцэг бид 2ийн хувь тавилан адилхан ч юм шиг ...бороо шивэрсээр.... ийш тийш яаран алхлах хүмүүсийн хөлд гишгэгдэн өнөөх сарнайн өнгө аажим аажимаар гундсан харагдана... тэрээр би яагаад заавал зам дээр хаягдах тавилантай байх ёстойн хэмээн нулимс дуслуулан шивнэх шиг.... хүмүүн бидний амьдрал ч нэг л өдөр гундаж гандах нь орчлонгын жам гэлтэй


Зоригоо өөртөө итгэлтэй бардам нэгэн... түүний араас охид шүүрс алдацгаадан гүйлдэнэ. Энэ нь Зоригоод өөртөө итгэх итгэлийг нь улам бадрааж өгнө. Тэрээр сурлага тааруу нэгэн хэдий ч ангийх нь сурлага сайтай охид түүний хичээлийг нь зохицуулчидаг байсан болхоор юунд ч санаа зовох хэрэг түүнд байсангүй ээ!!! Цаг хугацаа явсаар.... нэг л мэдхэд өвлийн улирал ирсэн байлаа 10-р ангийхний хамгийн ихээр хүсдэг зүйлүүдийн нэг нь бол яах аргагуй цана чаргаар гулгах, инээлдэн хөгжих өвлийн амралт байдаг билээ тэрхүү амралт ч эхэллээ. Зоригоогийн ангийхан ч юунд дутхав гэсэн шиг нөгөө л сурсан зангаараа гулгахаар болж бүгд хандгайтын зүг жолоо заллаа.


